Мэдээлэл > Мэдээ, мэдээлэл

Дэлхийн дулаарал ба Сэлэнгэ аймгийн уур амьсгалын өөрчлөлт

Шинэчлэгдсэн: 2024-12-21 09:31:01

ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАН ХАМГААЛЪЯ

Уур амьсгалын өөрчлөлт гэж уур амьсгал байгалийн жам ёсоороо хэлбэлзэх хугацааны  туршид. хүний шууд ба шууд бус ажиллагааны улмаас дэлхийн хийн мандлын бүтцэд гарч байгаа өөрчлөлтийн дүнд бий болсон өөрчлөлтийг хэлнэ. Өөрөөр хэлбэл агаар дахь хүлэмжийн хий үүн дотор нүүрсхүчлийн хий, намгийн хий, азотын дутуу ислийн хэмжээ үлэмж хэмжээгээр нэмэгдэж байгаа нь дулаарах үндсэн шалтгаан болж байна.

Судлаачдын гаргаснаар Монгол орны агаарын жилийн дундаж температур 1940 оноос хойш 2,07°С-аар, дэлхийн агаарын дундаж температур 1880-2012 онд 0,85°С-аар, Сэлэнгэ аймгийн агаарын жилийн дундаж температур 1960 оноос хойш 1,4° С-аар тус тус дулаарсан нь манай оронд дулааралт илүү эрчимтэй явагдаж байгааг харуулж байна. Сумдаар авч хамгийн бага дулааралт Цагааннуур  суманд / 0.5°С/, хамгийн их дулааралт Мандал суманд \1.9°С/ байна.

Сэлэнгэ аймгийн агаарын бохирдолын түвшин жилээс жилд нэмэгдэж байгаа ба 2017 оны агаар бохирдуулагч эх үүсвэрийн тооллогоор 36253   болсон байна. 2016 онд Сүхбаатар суманд хийсэн агаарын нарийвчилсан шинжилгээний дүнгээр Сүхбаатар сумын агаар агаарын чанарын индексээр бага бохирдолтой аймгийн төв болж байна. Агаар бохирдуулагч гол элемент нь аймгийн хэмжээнд хөдөлгөөнт эх үүсвэр, тооцонцор байгаа бөгөөд уур амьсгалын үзүүлэлтээс харахад салхины дундаж, их хурд ихсэж байгаа нөгөө талаас Сэлэнгэ аймгийн газар нутгийн ихэнх нь газар тариалангийн сул шороотой талбай эзэлж байгаа мөн хүмүүсийн автомашины хэрэглээ огцом нэмэгдэж байгаатай холбоотой байна.

.Эрдэмтдийн тооцоолсоноор дулааралт нь хуурайшилт, цөлжилтийг улам идэвхжүүлж гадаргын усны ууршилт нь хур тунадасны бага хэмжээний өсөлтөөс 6-10 дахин их байхаар байна. Үүний улмаас салхины хурд давтамж өөрчлөгдөх, билчээр дэхь ургамлын төрөл зүйл, гарц багасах, байгаль цаг уурын гаралтай  ган, зуд, үер усны аюул, ой хээрийн түймэр  зэрэг аюултай үзэгдлийн давтамж нэмэгдэж хүний амь нас, эрүүл мэнд,  нийгэм эдийн засагт ихээхэн хэмжээний хохирол учруулж байна.

zur1

Судалгаагаар 1980 оноос хойш 1980, 1986, 1996, 1999, 2002,  2005, 2015, 2017 онуудад аймгийн хэмжээнд гантай, 1989, 1990, 1998, 2001, 2003, 2004, 2006, 2011, 2016 онуудад зарим сумдын нутгаар гантай байсан ба өвөлжилтийн цаг агаарын нөхцлийг засгийн газрын 2015 оны 7-р сарын 7-ны өдрийн 286 дугаар тогтоолын зудыг үнэлэх шалгуур үзүүлэлтээр авч үзэхэд:

1979-1980, 1986-1987, 1987-1988, 1992-1993, 1995-1996, 1996-1997, 2000-2001, 2002-2003, 2008-2009, 2012-2013 оны өвөл аймгийн нийт нутгаар зудтай байсан байна.

Энэ нь манай аймгийн гол үйлдвэрлэл болох хөдөө аж ахуй газар тариалангийн үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж байна.

Уур амьсгалын өөрчлөлтөнд хүргэж буй гол хүчин зүйл гэвэл

  1. Ашигт малтмалын олборлолт,
  2. Хорт хий ялгаруулалт
  3. Техникийн өсөлт
  4. Малын тооны өсөлт
  5. Замбараагүй хог хаягдал зэрэг болно.

2010 онд Геоэкологийн хүрээлэн, байгаль орчны мэдээллийн төвийн хамтарсан судалгаагаар Сэлэнгэ аймгийн газар нутгийн 33,8 % нь  сул, дунд хүчтэй цөлжилтөнд орсон байна.

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн судлаачдын тооцоолсноор Сэлэнгэ аймгийн агаарын жилийн дундаж температур цаашид дулаарах 2100 онд 2,5-5,9 гр хүрч болзошгүй байгааг гаргасан. Хур тунадасны тухайд 9,5-28% орчим нэмэгдэх хандлагатай байгаа боловч өвлийн хур тунадас ахиу зуны хур тунадас багасахаар байгаа нь хуурайшилт эрчимтэй явагдахаар байна.

Иймээс  уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох бодлого хувилбаруудыг

хэрэгжүүлбэл уур амьсгалын өөрчлөлтөөс гарах эрсдлийг бууруулах юм.

  1. Сэлэнгэ аймгийн гадаргын ба ундны усны нөөц, чанар

Сэлэнгэ аймгийн Ус чллөтнд цаг уур , орчны шинжилгээний газар нь аймгийн уур амьсгал, гадаргын усны нөөц, байгаль орчны төлөв байдалд тогтмол хяналт тавьж, цаг агаарын төрөл бүрийн урьдчилалтай урьдчилсан мэдээг зохиох, цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа явуулж  аймаг орон нутгийн удирдлага, ард иргэд аж ахуй нэгжид үйлчилж байдаг.

Сэлэнгэ аймгийн гадаргын усны нөөц нь Монгол орны гадаргын усны нөөцийн 57 хувийг эзэлдэг ба нэг хүнд ноогдох усны нөөц нь 45 -55.2мбайгаа нь дэлхийн дунджаас 4-5 дахин их байна.Сэлэнгэ аймгийн гадаргын усны нөөц сүүлийн жилүүдэд багасах явцтай байна.

zur2

Аймгийн гадаргын усны хамгийн  их нөөц 1984 онд 18.7 км3, хамгийн бага 2002 онд 5.83 км3 байлаа. Олон жилийн дунджаар аймгийн гадаргын усны нөөц 11.52 км3 байдаг. 2016 онд хийгдсэн Сэлэнгэ аймгийн гадаргын усны тоо бүртгэлээр гол горхи 617, нуур тойром 40, булаг шанд 246, рашаан 31 ш тоологдсон ба 2011оны усны тоо бүртгэлийн дүнтэй харьцуулбал ширгэсэн гол горхи 1-ээр нэмэгдсэн, нуур тойром 11 –ээр, булаг шанд 9- өөр,  рашаан 2-оор тус тус сэргэсэн байна.

Гол мөрний гадаргын усны чанар. Сэлэнгэ аймгийн томоохон гол, мөрөн болох Сэлэнгэ, Орхон, Туул, Хараа, Ерөө, Хүдэр, Бургалтай, Бугант, Буур, Зэлтэр, Хиагт зэрэг голын 19 цэгээс жилд нийт 146 усны дээж авч хяналт шинжилгээг хийж байна. Гол мөрний усны чанарын төлөв байдлыг MNS4586:98 “усны чанарын стандарт”-тай харьцуулж усны чанарын индексээр үнэлсэн дүнг хүснэгтээр харууллаа.

Хүснэгт 1. Гадаргын усны чанарын үнэлгээ  2015 - 2017

zur3

Хүдэр гол 2016 онд аж ахуйн буруутай үйл ажиллагаанаас болж цэврээс бохир ангилалд орж 2017 онд бага бохирдолтой ангилал руу шилжиж орсон. Алтанбулаг сумын нутаг дээгүүр урсан өнгөрдөг Хиагт голын усны чанарт ОХУ-ын Буриад Улсын Хиагт тосгоны “Славянка” цэвэрлэх байгууламж, ахуйн хаягдалаас усны чанар нь байнга  бохир нь байгаа нь судалгааны дүнгээс харагдаж байна.

          2015 – 2017 оны гадаргын усны чанарын ангилал /хувиар

zur4

 Гол мөрний усны эрдэсжилт. Нэн цэнгэг буюу ялимгүй эрдэсжилттэй голд Ерөө, Бугант, Зэлтэр, Хүдэр голууд, цэнгэг буюу дунд зэргийн эрдэсжилттэй голд Сэлэнгэ мөрөн, Орхон, Хараа, Бургалтай, Туулголууд, цэнгэндүү буюу харьцангуй их эрдэсжилттэй голд Буурь, Хиагт гол тус тус хамрагдаж байна. 2016 онд голуудын дундаж эрдэсжилт 2930 мг/л байсан ба 2017 онд 2924 мг/л болж буурсан байгаа нь уур амьсгалын дулааралт, хуурайшилтаас  усны нөөц багассантай холбоотой.

zur5

2016 оны байдлаар Хүдэр, Буурь, Туул голуудын усны катионы ионоос Na+K+ давамгайлсан байна. Туул, Хүдэр голуудын орчмоор алт олборлож буй компаниудын буруутай үйл ажиллагаас болж  голын усны химийн найрлага катионуудаас натри, анионуудаас гидрокарбонат ион зонхилж ионуудын харьцаа гидрокарбонатын ангийн натрийн бүлгийн 1-р төрлийн ус болж өөрчлөгдсөн байна. Энэ нь гадаргын усны жигнэгдэгч бодисын хэмжээ стандартаас 1.57 – 15.08 дахин давж бохирдсоны улмаас усны чанарт өөрчлөлт орох нөхцөл болж байна.

2016 оны байдлаар Хүдэр, Буурь, Туул голуудын усны катионы ионоос Na+K+ давамгайлсан бол 2017 оны байдлаар Буурь, Туул голуудын усны катионы ионоос Na+K+ давамгайлсан байна.

zur6

Худгийн  ундны усны чанар

Сэлэнгэ аймгийн бүх сумдын төвийн худгийн усанд иргэдийн хүсэлтийн дагуу2008 оноос хойш гидрохимийн 14 элементийг тодорхойлох шинжилгээ хийж ундны усны чанарыг сүүлийн 3-н жилийн\дундаж утгаар тооцоолон харьцуулаж чанарын төлөв байдлыг тодорхойллоо. Судалгаанд хамрагдсан худгийн усны чанарыг тодорхойлохдоо давсны ионуудыг голчлон ундны усны стандарттай харьцуулан гаргав.

  • Худгийн усны эрдэсжилт. Эрдэсжилтийн 80 орчим хувийг 6 төрлийн ион эзлэх бөгөөд тэдгээрийг усны найрлагыг тодорхойлогч элементүүд гэнэ. Үүнд катионоос натри,кальци,магни, анионоос хлор,сульфат,гидрокарбонатын ионууд ордог.

Ундны усны ерөнхий эрдэсжилт нь 200-400 мг/л ийн хооронд бол хүний биед сөрөг нөлөөгүй байдаг. Шинжилгээнд хамрагдсан нийт худгийн усыг эрдэсжилтээр  нь ангилж үзэхэд эрдэсжилтийн хэмжээ ихтэй сумдад Сант, Хөтөл, Ерөө, Хүдэр, Алтанбулаг, Мандал, Цагааннуур, Орхонтуул сумд, бага эрдэсжилтэй устай сумдад Ерөө сумын Бугант тосгоны гэр хороололын худаг 120,8 мг\дм3 эрдэсжилтэй байна. Харин Зүүнбүрэн, Баруунбүрэн, Орхон, Хушаат, Сүхбаатар, Шаамар, Баянгол сумдын худгийн усны эрдэсжилт унд ахуйд тохирсон эрдэсжилтэй байна.

  • Ундны усны ерөнхий хатуулаг

Ундны усанд агуулагдах кальци, магний ионы нийлбэр хэмжээгээр илэрхийлэгдэнэ.

.1,5 – 3,0 мг\ экв\л хүртэл зөөлөн, 3,1 мг\экв\л -  6,0мг\экв\л  хатуувтар,6,0 – 9,0мг\экв\л маш хатуу гэж ангилдагХатуулагийн нийт хэмжээ ихсэх нь берилий, бор, кадьми,натри зэрэг 12 элементийн хэмжээг нэмэгдүүлэх нөлөөтэй байдаг.

Зөөлөн устай худгуудад Зүүнбүрэн сумын иргэн Амгалан, Ган-Эрдэнэ, Бугант  тосгоны иргэн Ёндонжунай,Гэр хороолол, Сүхбаатар сумын 2 –р өргөх станцын эх үүсвэрийн худаг,Шаамар сумын Зөгий, МСҮТөв, Ерөө сумын эмнэлэг, Түшиг сумын   Сургууль , Баруунбүрэн ферм  1-р багийн худагууд хамрагдаж байна.

Хатуувтар устай худгуудад Сант, Орхон, Хушаат, Ерөө,Мандал, Цагааннуур сум, Cүхбаатар сумдын, Шаамар сумын ЗДТГазрын худаг, Баянголын УНГазар, Хүдэр сумын иргэн Энхсайханых тус тус хамрагдаж байна.

Ус чандмань эрдэнэ хэмээн бид ярьдаг боловч өөрсдөө тэр эрдэнээ бохирдуулснаар улмаар ширгэх аюулд хүргээд байна. Усны ундаргыг бохирдуулж, боон тасалж, бохир ус асгаж байгаа нь нууц биш. Сүрлэг эх уулсаас эх авсан, зуу шахам гол горхи цутгадаг бялхам уст Хөвсгөлөөс Эгийн гол гарч, Сэлэнгэ мөрөнд нийлээд, улмаар Байгаль нуурт цутгана. Хөвсгөл нуурын сав газраас эхтэй Ариг, Үүрийн гол, Дэлгэр мөрөн болон Хангайн нурууны тунгалаг уст Идэр, Чулуут,Онон голын бэлчирт Сэлэнгэ мөрөн нийлж дэлхийн цэвэр усны тавны нэгийг бүрдүүлдэг. Байгаль нуурт  цутгах  нийт усных нь 60 хувийг эзэлдэг.

Дэлхий ээжийн Монгол түмэнд заяасан ариун тунгалаг рашаан ус, байгаль орчноо хамгаалцгаая.